2019 оны 07 дугаар сарын 2,3-ны өдөрМонгол Улсын нийслэл Улаанбаатар хот

“Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь”

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулан хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн 4 дүгээр Конгресс 2019

Cэдэв: Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь



Арга хэмжээний тухай

Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах IV конгресс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 7 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Конгрессын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд илүү анхаарал хандуулж буй илэрхийлэл болгож "Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах, чадавхийг дээшлүүлэх зорилгоор Ази, номхон далайн бүсийн орнуудын 600 гаруй төлөөлөлөгчид өөрсдийн орны сургамж болон сайн туршлагаа хэлэлцэх юм. Түүнчлэн энэхүү Конгрессын чухал зорилтын нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын хүрээнд цаашид хамтарч ажиллах засгийн газрын төлөөллүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, иргэний нийгмийн байгууллагууд(ИНБ), олон улсын төрийн бус байгууллагууд болон Ази, номхон далайн бүсийн орнуудын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Конгрессыг Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Ази-Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ЭСКАП), Япон улсын ЖАЙКА ОУБ-ын Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл, Леонард Чеширийн хандивын байгууллага, Амичи Ди Раул Фолеро буюу Раул Фолерогийн анд нөхдийн холбоо - Италийн төрийн бус байгууллага (АИФО), CBM, Ази-номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.

Конгрессын нэршлийн тухай

Өмнөх конгресс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх Ази Номхон далайн бүсийн чуулга" нэртэй байв. Улмаар уг нэршил нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ийн Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх байгууллагуудын удирдамжид заасан чиглэлийг баримтлан Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах нэртэй болж өөрчлөгдсөн байна. Нөхөн сэргээлтийн тухай ойлголтыг бүх нийтийн дунд түгээн дэлгэрүүлэхдээ эрүүл мэнд, боловсрол, амьжиргаа, нийгмийн эрхийн тогтолцоог бэхжүүлэхэд эрүүл мэндийн стратегиар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хандлагыг орон нутгаас үндэстний түвшинд хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хандлагыг НҮБ-ын хүний эрхийн тухай конвенцид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар орон нутгийн түвшинд ухамсарлан ойлгуулах, "Эрхийг бодитой болгоё" нийгэмшүүлэх үйлсийг олон нийтийн хүртээл болгон хэрэгжүүлэхийг хөхиүлэн дэмжих явдлыг Инчеоны стратегид тус тус тусгасан юм. Тогтвортой Хөгжлийн Зорилтын эрин үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэн тэдний нөхөн сэргээлтэнд хувьсал шинэчлэл хийхийг хүлээн зөвшөөрч, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулан хөгжүүлэх Ази-Номхон далайн бүсийн 4 дүгээр Конгресс" гэж нэрлэхийг зохион байгуулагч байгууллагууд хүлээн зөвшөөрсөн юм.

Конгрессын ерөнхий мэдээлэл:

Ази, номхон далайн бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ нь анх 2009 онд байгуулагдсан бөгөөд Ази, номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв (APCD) болон Засгийн газар бусад олон улсын байгууллагуудтай 4 жил тутамд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгресс”-ийг зохион байгуулдаг байна.

• Анхдугаар их хурал 2009 онд Тайланд улсын нийслэл Банкок хот;

• Хоёрдугаар их хурал “Хүн бүрийг хамт олонтой болгоно” сэдвийн дор 2011 онд Филиппин улсын Манила хот;

• Гуравдугаар их хурал “Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх зорилтууд” сэдвийн дор 2015 онд Япон улсын нийслэл Токио хотод тус тус зохион байгуулагдсан байна.

Бүртгүүлэх анкет

Бүртгэлийн баталгаажуулалт таны и-мэйл хаяг руу илгээгдэнэ.



Бүртгэл


Эм Эр

Тийм


Бүртгэлийн хураамж

Хүлээн авагчийн мэдээлэл
Хүлээн авагчийн дансны нэр: ХБИ-ийн 4 дүгээр Конгресс
Хүлээн авагчийн дансны дугаар: 104900085913
Хүлээн авагчийн банк: STATE BANK OF MONGOLIA
ULAANBAATAR, MONGOLIA
SWIFT CODE: STBMMNUB
Дамжуулагч банк: Name: CHINA CONSTRUCTION BANK, NEW YORK BRANCH
Address:1095 AVENUE OF THE AMERICAS 33RD FLOOR,
NEW YORK, NY10036

SWIFT code: PCBCUS33
Account No: 675201295560

General organizations

organization that support our event



Холбоо барих

  • Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж- 5 Улаанбаатар-15160
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулан хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн 4 дүгээр Конгресс”-ын зохион байгуулах хороо- ХНХЯам
  • 4th.apcbidcongress2019@gmail.com
  • (976) 99543535, (976) 99993846
  • 7:30 - 22:00 (GMT +08:00)